"MGL-1 Figthing Championship 22" тулаанд оролцох тамирчид өнөөдөр жиндээ орж, харц тулгаралт хийлээ

"MGL-1 Figthing Championship 22" тулаанд оролцох тамирчид өнөөдөр жиндээ орж, харц тулгаралт хийлээ

‘‘MGL-1 Fighting Championship 22’’ аваргын бүсийн төлөөх ‘‘Khangarid Cup’’ тэмцээний талаар өнөөдөр /2025.06.13/ мэдээлэл хийлээ.

Аваргын бүсийн төлөөх "Khangarid Cup" тэмцээн зургаадугаар сарын 14-нд Аса Арена-д нийт 8 тулаан болох юм. Мөн ‘‘Khangarid Cup’’ тэмцээний оргил тулаан 61 кг-ийн аваргын бүсний төлөөх тулаан байх аж. Уг тулаанд хөх булангаас Шандас клубын  тамирчин Б.Шинэбаатар болон түүнтэй өрсөлдөхөөр Дотоод хэргийн их сургуулийн Ширэн бээлий клубын тамирчин Ш.Одсүрэн тулалдахаар байсан ч түүний хувьд 63.5 кг буюу жин нь хэтэрсэн тул холбооны дүрмийн дагуу 30 хувийн торгуультай, шар карттай оролцоно гэлээ. Харин ялсан тохиолдолд аваргын бүсийг өгөх боломжгүй аж.

Мөн 57 кг-ийн жинд оролцох Б.Отгонбаатарын өрсөлдөгч Казакстаны тамирчин нь 67 кг буюу 10 кг-аар жин нь хэтэрсэн тул оролцох боломжгүй болсноор оронд нь Дархан-Уул аймгийн тамирчин Буяндэлгэр Үйтүмэн оролцохоор боллоо. Мөн Б.Отгонбаатар, Буяндэлгэр Үйтүмэн нарын тулаан кикбоксын дүрмээр явагдана. Энэ жил ‘Mgl’ холбооноос аваргын бүсийг шинэчлэн бүсэн дээрээ Чингисийн дайны хар тугийг залж, доороо монгол гэрийн багана, уул усыг шингээж, Америкийн Нэгдсэн Улсаас захиалан хийлгүүлжээ. Мөн тус тэмцээний шүүгчдээр Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид ажиллана. Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг монголдоо урьж, өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой ажээ.

Д.Мөнх-Эрдэнэ




Өнөөдөр бар өдөр

3 минутын өмнө