Морьт харвааны тусгайлан сургасан 18 тооны адуу зургаадугаар сарын 7-ны 04:30 цагийн орчимд хулгайд алдагдсан аж. Харин хулгайд алдагдсан адууг бойнд өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар тус хэргийг дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй байна.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
19-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон. Бойнд хүн болгон малаа шууд аваачиж өгөөд байдаггүй. Аливаа мах гарал үүслийн бичигтэй байх ёстой. Тус асуудлыг тал бүрээс нь шалгаж үзнэ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
ВИДЕО: