Монгол малчдын амьдралаас сэдэвлэсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" кино “Сиднейн кино наадам"-ын уралдаант хэсэгт шалгарлаа

Монгол малчдын амьдралаас сэдэвлэсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" кино “Сиднейн кино наадам"-ын уралдаант хэсэгт шалгарлаа

Австрали улсын Сидней хотноо 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдах 72 дахь удаагийн Сиднейн кино наадмын уралдаант хэсгийн баримтат кино төрөлд Монголын “Гуру Медиа” компанийн хамтран бүтээсэн “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино шалгарлаа. Тус бүтээлийг Австралийн кино найруулагч Габриэль Брэйди найруулсан бөгөөд Австралийн “Overhere production”, Германы “Chromosom films” хамтран бүтээсэн юм. Мөн  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын амьдралаас сэдэвлэн бүтээсэн билээ.