“Улаанбаатар төмөр зам”-ын Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг маргааш шүүнэ

“Улаанбаатар төмөр зам”-ын Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг маргааш шүүнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг болон Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон билээ. 

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар тэндэнд торгох ял оноосон. Харин шүүгдэгч нар уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гарснаар тус шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ дагуу Ж.Пунцаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байсан ч хойшилсон. Тэгвэл тус хэргийг шүүх хурал маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдөр болохоор товлогдсон байна.