Цагдаагийн ерөнхий газар өнгөрөгч тавдугаар сараас эхлэн CU конвиниенс дэлгүүртэй хамтран эцэг эхээсээ төөрсөн болон сураггүй алга болсон хүүхдүүдийг хайх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд ЦЕГ-ын 102 аппликейшнийг CU конвиниенс дэлгүүрийн бүх салбарын POS дэлгэцтэй холбож, төөрсөн болон сураггүй алга болсон хүүхдийн мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, иргэдийн оролцоо, анхаарлыг нэмэгдүүлэх улмаар хүүхдийг илүү хурдан олоход туслах чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн CU брэнд нь 2021 оноос хойш "CU Чамд туслья" уриатай "I CU-Хүүхэд хамгааллын төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлж төслийн хүрээнд 14 хүүхдийг эцэг эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн байна.