Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор олдоогүй байгаа юм байна.
Гэмт этгээдүүд морьдод зүүлгэсэн байршил тогтоогчийг /GPS/ морьдоос салгаж, Өлзийт хорооллын Айцын давааны ойролцоох замын хажууд хаясан байжээ. Уг морьдыг 2023 оны Төрийн наадмын нээлт, 2024 оны морьт харвааны улсын аваргад унаж байсан гэдгийг эзэд нь тодотгож буй юм. Алга болсон морьд нум, сумын тамгатай аж. Иймд сураг гаргаж өгсөн болон харсан үзсэн хүмүүс 88085401, 88076375, 90057090, 99147668 гэсэн дугаартай утас руу холбогдоно уу.