Тус чуулга уулзалтыг НЗДТГ болон JCI Монгол байгууллага хамтран 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Тухайн үед 51 улсын 3600 орчим төлөөлөл оролцож байсан гэх тоо бий. Тэгвэл чуулга уулзалтыг энэ жил Улаанбаатар хотод дахин зохион байгуулж байгаа энэ юм. Урьдчилсан байдлаар 70 орчим улсын 5000 орчим төлөөлөл оролцоно. Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт энэ сарын 12-15-ны өдрүүдэд болно.
НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Дэлхийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болсноор олон улсад Монгол Улсаа, нийслэл хотоо сурталчлах боломжтой. Үүнийг дагаад аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэв.