Өнгөрөгч тавдугаар сарын наймны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн үйлдвэрлэлийн талбайд ажиллаж байсан Т гэх залуу хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас ажлын байран дээрээ машинд дайруулж тал бие нь бяцарсан харамсалтай хэрэг гарсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дөнгөж сургуулиа төгссөн Т нь техникчээр ажилладаг байсан бөгөөд машинд дайруулсаны улмаас маш хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ.
