Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Амьж” гэдэг газар "Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зургаадугаар сарын 10-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, ойн гал түймрийг зургаадугаар сарын 11-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, мөн өдрийн 19:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 38 га талбай өртсөн байна.