Төвийн аймгуудын зарим газар, говийн баруун хэсгээр бороо орно

Төвийн аймгуудын зарим газар, говийн баруун хэсгээр бороо орно

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +14-+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +21-+26 градус, бусад нутгаар +18-+23 градус дулаан байна.

Нутгийн төв хэсгээр  13-нд бороо орж, сэрүүснэ.