Канад улсад жил бүрийн өдийд түймрийн улирал эхэлдэг. Гэхдээ энэ зун өмнөх жилүүдтэй харьцуулахад түймрийн улирал эрт эхэлсэн.
Тавдугаар сар гэхэд л улс даяар 160 ойн түймэр идэвхтэй асаж байжээ. Өнөөдрийн байдлаар Канадад 227 ойн түймэр идэвхтэй асаж байна. Эдгээрийн 20 орчим Онтарио мужид бүртгэгджээ.
Түймэр одоогоор нийт 3.1 сая га талбайг шатаасан. Түймрийн үеэр ой хээрийн бүсэд байдаг жижиг тосгон суурингуудад зуу зуун барилга байшин шатжээ. Иргэдийг түймрийн аюултай бүсээс нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг орон нутгийн эрх баригчид хэрэгжүүлж байна. Одоогоор 30 000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. Иргэдийг уулархаг ойн бүсээс нүүлгэн шилжүүлэхийн тулд цэргийн онгоцуудыг ашиглаж байна. Үүнээс гадна түймрийн утаа Канадын төдийгүй Амерк, Европ тивийн орнууд хүрч агаарын чанарыг муутгаж байна. Түймрийн утаа хүний эрүүл мэндэд хортой хэмжээнд хүрснийг сэрэмжлүүлжээ.