Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н өнөөдөр тохиож байна.
Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн иржээ. Харин 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг . Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд 2019 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон юм.
Тэгвэл эл өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдээр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна