Дорноговь аймгийн Улаанбадрах сумын II багийн нутаг, Элсэн далай гэх газарт оршин суух иргэн М.Г нь одоогоос 9 сарын өмнө буюу 2024 оны есдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө хөдөө гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон байдаг. Улмаар эрэн хайх ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй юм.
Тэгвэл сураггүй алга болоод байсан иргэний цогцос байж болзошгүй араг яс олджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Залаатын хонхор гэх газраас энэ сарын 7-ны өдөр нэгэн хүний араг яс ил гарсныг нутгийн иргэд олж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ.
Энэ дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагаар цогцосыг шинжлүүлэхэд 60 гаруй насны эрэгтэй хүнийх буюу сураггүй алга болсон 63 настай Г-ынх байж болзошгүй гэж дүгнэсэн байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.