Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна

Жил бүрийн зургаадугаар сард хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг.

Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд хун цэцэг, алаг нүдэн, алиссум, шар хилэн зэрэг нэр төрлийн 35700 ширхэг гоёлын цэцэг тарих  ажлыг эхлүүлжээ. 

Дээрх ажлыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан таван байгууллага гүйцэтгэж байна.