Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төвд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001:2015” стандартын гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа боллоо.
Энэхүү арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, Нислэгийн цаг уурын төвийн дарга Б.Баньдсүрэн, TUV Nord ОУ-ын баталгаажуулалтын байгууллагын төлөөлөгч, ахлах аудитор Др. Т.Индра нар оролцлоо.
Нислэгийн цаг уурын төв нь Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын Чикагогийн конвенцын дагуу нислэгийн цаг уурын үйлчилгээнд 2013 оноос Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын дагуу нэвтрүүлж цаг уурын салбартаа анхдагч нь болж байв. Улмаар 2018 оноос ISO 9001:2015 стандартад шилжин ажилласан юм. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлснээр байгаль хамгаалах нэгдмэл удирдлагын тогтолцоог бэхжүүлж, салбарын байгууллагуудын менежментийг олон улсын түвшинд хүргэх, ажилтан албан хаагчдын мэргэжлийн болон харилцааны ур чадварыг хөгжүүлэх, ажлын байран дахь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг бууруулахад ихээхэн үр дүнгээ өгөх чухал алхам боллоо.