"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Улаанбаатар салбарт осол гарч, нэг хүний амь нас эрсэдсэн хэргийг албаныхан нууцалж, даржээ

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Улаанбаатар салбарт осол гарч, нэг хүний амь нас эрсэдсэн хэргийг албаныхан нууцалж, даржээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд энэ сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэж, нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Мөн ослын улмаас станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор дэлбэрч, гэмтсэн нь ирэх өвөл Улаанбаатарчуудыг хөлдөх эрсдэлд оруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тоног төхөөрөмжийнх нь ашиглалтын хугацаа хэдийнээ дууссан  “Дулааны цахилгаан станц-3”-т өдгөө ч осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэх нөхцөлд байдалтай байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Тэгвэл эрчим хүчний салбарт ажиллаж буй хүмүүс ослын улмаас амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг ч албаныхан энэ талаарх мэдээллийг нууцалсаар ирсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 19 /2024.10.19/-ний өдөр "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Улаанбаатар салбарын эзэмшлийн 220кв-ын 219, 220 дугаар ЦДАШ-ын трасс өөрчлөх ажлын үеэр үйлдвэрлэлийн осол гарч, Засварын албаны шугамын засварчин монтёроор ажилладаг 26 настай Д нь амь насаа алдсан байна.

Гэвч тухайн ослыг "Ажиллаж байгаа механизмаас аюулгүй зайд гарсан боловч тулгуур шилжих үед өргөж буй тулгуур болон краны дундуур орсон нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс дүгнэсэн байх аж. Өөрөөр хэлбэл тухайн ослоор амиа алдсан ажилчны буруу болж таарсан байна. Энэ мэт эл салбарт гарч буй осол, аваарын улмаас хүний амь нас эрсэддэг ч эцэстээ амь хохирогчийн буруу болж, дуусдаг байна. Тиймээс эл салбарын аюулгүй ажиллагаа, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Цаашлаад хариуцлага алдсан холбогдох эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй ард үлдсээр байх уу гэдэг асуудлыг хөндөж энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 




ITP форум-2025 болж байна

58 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө