Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийг "Lexus-600" автомашин, үзүүр бөхийг хоёр өрөө байраар мялаана

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийг "Lexus-600" автомашин, үзүүр бөхийг хоёр өрөө байраар мялаана

Энэ жил Увс аймаг болон Увс аймгийн Түргэн, Сагил, Давст, Завхан, Тариалан, Малчин сумдын 100 жилийн ой тохиож байгаа.

Тиймээс ч Увс аймаг 100 жилийн ойн баяр наадмаа ирэх долдугаар сарын 29-30-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Ингэхдээ Баруун бүсийн даншиг наадам нэртэйгээр зохион баййгуулах бөгөөд 512 бөхийн барилдан болох аж. Түрүүлсэн бөхийг "Lexus-600" автомашин, үзүүрлэсэн бөхийг хоёр өрөө байраар мялаах юм байна. 

Б.ЭНХМАА