Өчигдөр /2025.06.07/ Баянзүрх дүүргийн 41-р хороонд барилгын хашаанд бодис шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 14:29 цагт иржээ. Улмаар дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан, барилгын өргөтгөлийн хэсэг шатаж байсан галын тархалтыг 15:27 цагт зогсоон, 16:32 цагт бүрэн унтраажээ.
