Хоёр өдрийн "хэл ам"-наас айсан МАН Ерөнхий сайдынхаа нэрийг Удирдах зөвлөлийн хурлын үеэрээ зарлаж чадсангүй

Хоёр өдрийн "хэл ам"-наас айсан МАН Ерөнхий сайдынхаа нэрийг Удирдах зөвлөлийн хурлын үеэрээ зарлаж чадсангүй

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.06/ хуралдаж, Бага хурлыг даваа гарагийн /2025.06.09/ 11.00 цагт товлосон. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.  

Угтаа бол өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зарлаж болох байсан ч МАН-ынхан амралтын хоёр өдрийн хэл амнаас айгаад нууцлав. Тэд Бага хурлаараа нэрийг шууд зарлаад дэмжих эсэхийг шийдэх аж. Ер нь хэн ч байсан нийгмийн шүүмжлэлтэй нүүр тулах тул ийнхүү нууцласан бололтой. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг өнгөрсөн өдрүүдэд хуралдуулж болох байсан ч Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хүнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх тохироог хийсэн учир хурлыг зарлахгүй цаг алдсан гэх мэдээлэл байгаа юм. 

Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлжээ.