ВИДЕО: БНСУ-д зам тээврийн осол гарган зугтаасан монгол иргэнийг саатуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоожээ

ВИДЕО: БНСУ-д зам тээврийн осол гарган зугтаасан монгол иргэнийг саатуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоожээ

БНСУ-ын Сөүл хотын Гванжи дүүрэгт өчигдөр /2025.06.06/ өглөөний 11 цаг 40 минутын үед зам тээврийн осол гарч, Монгол улсын иргэн “А”-г саатуулсан байна.

Тодруулбал, Монгол иргэн, 40 настай “А” нь авто машин жолоодох үедээ осол гаргаж хэргийн газраас зугтаасан байжээ. Улмаар Цагдаагийн газраас хэргийг шалгах явцад иргэн “А” буцаж ирж хэргээ хүлээсэн байна. Тэрбээр таван тонн даацтай том оврын машин жолоодож явах үедээ зам тээврийн осол гарган зугтаасан хэргээр саатуулагдаад байна. Улмаар шалгалтын явцад том оврын автомашин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон бөгөөд монгол иргэн “А”-ын гаргасан ослын шалтгааныг цагдаагийн газраас шалгаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

ВИДЕО: