Аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нар "Цэрэг стратеги"-ийн бэлтгэл сургалтад хамрагдлаа

Аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нар "Цэрэг стратеги"-ийн бэлтгэл сургалтад хамрагдлаа

Геополитикийн ээдрээтэй, адармаатай энэ цаг үед батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, дайчилгааг зохион байгуулах талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл танилцуулж, сургалт явуулж байна.
 
 
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү "Цэрэг стратегийн бэлтгэл” сургалт болзошгүй гамшгийн үед улс үндэстнээрээ бэлэн байхад оршиж байгаа юм. Холбогдох хуулиар энэ асуудлыг манай аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга нар хариуцдаг. Тэр утгаараа энэ удаагийн сургалтаар
  • Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги
  • Дайчилгаа болон төлөвлөлтийн шинэчлэл
  • Нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо
  • Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, сургалт хийж байна.