“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, "Шивээ Овоо" ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр боллоо.
Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хяналтын асуудал хариуцсан менежер Н.Жавзанпагма даргалж, санал өгөх эрхтэйгээр Геологи үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Түлш, эрчим хүчний группийн менежер Н.Пүрэвдорж болон Шивээ ХК-ийн удирдлагууд, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.
Тус компани нь 2024 онд нийт 2.63 сая тонн нүүрс олборлон, борлуулж 11.0 сая.м3 хөрс хуулалтын ажил гүйцэтгэснээр нүүрс олборлолт, борлуулалт 108 хувь, хөрс хуулалт, уулын цул 106 хувийн биелсэн үзүүлэлттэй байна.
Шивээ Овоогийн уурхай нь 2.0 сая.тн нүүрс олборлох төслийн хүчин чадлаа эзэмшснээс хойш ийнхүү уулын ажлын дээд үзүүлэлтүүдээ шинэчлэн тогтоожээ.
Өнгөрөгч онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, түүхэндээ хамгийн олон тэсэлгээний ажил буюу 365 хоногт 542 удаагийн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэсэн бол уурхайн ашиглалт явуулж буй ордын шинэ усны хэсэгт олон улсын “JORC” стандартад нийцсэн геологи хайгуулын ажлыг эхлүүлээд байна.