СУРВАЛЖИЛГА: Малчдын тушаасан 16000 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд угааж, самнаж экспортолж байна

СУРВАЛЖИЛГА: Малчдын тушаасан 16000 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд угааж, самнаж экспортолж байна

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 22 мянган ямаа тоологдсоноос 2025 оны хавар 8500-9000 тонн ноолуур авах тооцоолол байна. Ноос ноолуурын холбооноос мэдээлж буйгаар одоогийн байдлаар 1600 тонн ноолуурыг малчид самнаж тушаасан байгаа аж.

ВИДЕО:

 

Манай улс 2004 оноос хойш нийт ноолуурынхаа 50 хувийг угааж Хятад улс руу гаргадаг байсан бол 2025.02.01-ний өдрөөс зөвхөн самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гарсан байна. Энэ талаар Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ярихдаа ”Засгийн газраас ноос ноолуурын салбарт 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд 13 мянган тонн самнасан ноолуур гаргах хүчин чадалтай 50 гаруй үйлдвэр монголд бий болсон. Эдгээр үйлдвэрүүд 4400 орчим хүнийг ажлын байраар хангаж, ноос ноолуурын салбарын экспортын орлого 600-700 тэрбумаар нэмэгдэх боломж бий болоод байна. Мөн БНХАУ, АНУ-ын хооронд өрнөж буй тарифын дайнтай холбоотой Монгол Улсын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын иргэд ч хандаж эхлээд байна” гэсэн юм.