Өнөөдөр /2026.05.06/ хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороогоор тус намын дэд дарга нар сонгогдсон байна. Тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэлийн зүгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарын таван хүнийг нэр дэвшүүлсэн юм. Тэгвэл АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 90.2 хувь нь дэмжсэн байна.