Төрийн ордонд үргэлжилж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар тус намын дарга О.Цогтгэрэлийн санал болгосон Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж буй С.Баярцогтоос асуулт асууж, хариулт авч дууссан байна.
Ингээд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг "дэмжих" эсэх санал хураалт эхэлсэн байна. Тодруулбал, Архангай аймгийн АН-ын хорооноос сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдээс эхлэн үсгийн дарааллаар саналыг нууцаар авч эхэлжээ. Улмаар удахгүй санал хураалтын дүнг танилцуулна.