Молдав улс Оросын гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

Молдав улс Оросын гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

Молдавын Гадаад хэргийн яам Оросын гурван дипломатчийг “персона нон грата” буюу тус улсад байхыг хориглосон хүн хэмээн зарлаж, улс орноо орхихыг шаардсан байна. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, эдгээр дипломатчид дипломат статустай харшлах үйлдэлд холбогдсон гэж үзжээ.

Тодруулбал, Молдавын мэдээлэл, аюулгүй байдлын албаны тэргүүн А.Мустица өмнө нь Оросын элчин сайдын яамны дипломатчид авлигын хэрэгт холбогдож ял эдэлж байсан Молдавын орлогч А.Нестеровскийг хууль бусаар Приднестровск руу нэвтрүүлэхэд тусалсан гэж мэдэгдсэн байна. Үүний дараа Молдавын Гадаад хэргийн яам Кишинев дэх Оросын элчин сайд О.Озеровт эсэргүүцлийн ноот гардуулсан бол Оросын тал уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн няцаажээ.

Мөн Молдавын эрх баригчид Приднестровье дэх энхийг сахиулах ажиллагааг удирдаж байсан Оросын талын тэргүүнийг албадан гаргах шийдвэр гаргасныг Элчин сайд О.Озеровт баталжээ. ОХУ-ын талаас энэхүү үйлдлийг хатуу эсэргүүцэж, Молдавын Гадаад хэргийн яамны буруутгалыг “үндэслэлгүй” гэж мэдэгдсэн байна. Энэхүү дипломат маргаан нь Молдав-Оросын харилцааг улам хурцатгаж, бүс нутгийн улс төрийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC