“Айчи-Нагояа 2026” наадмын Монгол Улсын тугчаар Ч.Тэмүүлэн, П.Энххүслэн нар оролцоно

“Айчи-Нагояа 2026” наадмын Монгол Улсын тугчаар Ч.Тэмүүлэн, П.Энххүслэн нар оролцоно

“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Японы Айчи муж болон Нагояа хотод болно.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөх юм. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15 мянган тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын багийн тугчаар дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар жагсана.