"Төсвөө дагаад төсвийн хүрээг, цаашлаад төсвийн дүрмийг өөрчилдөг үзэгдэл бий болж байна" гэв

"Төсвөө дагаад төсвийн хүрээг, цаашлаад төсвийн дүрмийг өөрчилдөг үзэгдэл бий болж байна" гэв

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ танилцууллаа. 

Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой дүгнэлтийг зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар танилцууллаа. Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтээ танилцуулъя. Энэхүү хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар УИХ баталсан. Энэ удаагийн төсвийг дагаж орж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэл дээрх есөн үзүүлэлт байдаг. 9-ийн тоо нь бол хэвээрээ, гэхдээ үзүүлэлтүүдэд өөрчлөлт орох саналыг наймдугаар сарын 20-нд өргөн барьсан төсвийн тодотголыг дагуулаад дагалдах хууль дотор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулаад, зарим нэг үзүүлэлтүүдийг солих саналыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 

Энэ жил шинээр бий болгож байгаа үзэгдэл нь төсвөө төсвийн хүрээ нь дагадаг байснаа дахиад цаашаа яваад төсвийн дүрэм нь энэ хуулиа дагадаг үзэгдэл гарч ирж байгаа. 2024 онд нэг болсон, энэ жил дахиад давтагдаж байна. Тодотгол дээр сая ийм үзэгдэл гарсан бол төсвийн төсөл дээр дахиад цаашаа нэг алхам яваад өргөн бариад өөрчлөх гээд байгаа төсвийн дүрэм маань батлагдаагүй байх явцдаа өөрчлөгдөх байдлаар орж ирж байгаа. Өмнөх зарлагын өсөлттэй холбоотойгоор.Тэр нь нэг удаагийн зохицуулалт буюу шинээр нэмэгдэх гээд байгаа 7.9 гэдэг заалт. Бид энэ дээр эсрэг саналтай байгаа" хэмээн ярилаа.