Согтуурсан үедээ Туул голд живсэн 24 настай иргэнийг цагдаагийн алба хаагчид олж, амийг нь аварчээ.
ВИДЕО:
Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 11-ний үүрийн 05 цагт 24 настай иргэн “Д”-г “Маршалын гүүр” гүүрнээс 2 орчим километрийн зайд Туул голд живж байхад нь Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Ганцогт, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч И.Энхзам нар амь насыг нь аварсан байна.