Түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны сонгон шалгаруулалт ирэх сарын 10-наас эхэлнэ

Түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны сонгон шалгаруулалт ирэх сарын 10-наас эхэлнэ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд Э.Бат-Амгалан “Ногоон нуур-1008" айл, "Солонго 1, 2" орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг түргэн шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд үүрэг өгчээ.  

Тухайлбал, “Солонго 1, 2” орон сууцны төслийн эхний ээлжийн 2,042 айлын орон сууцанд иргэдийг цахим системээр сонгон шалгаруулж, хамруулах чиглэлээр тогтоолын төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.  Иймд есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар оруулж, 10-р сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар сонгон шалгаруулалт явах юм байна. Айлууд 11-р сарын 1-нээс нүүж ороход бэлэн болно гэв. 

Мөн Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Төв аймгийн гурван суманд төрийн албан хаагчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болж, санамж бичиг байгуулсан байна.  Түүнчлэн ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан газраа байраар солих хүсэлтэй иргэдийн саналыг сонсох хүрээнд иргэдтэй уулзалт зохион байгуулах, улсын комисс хүлээн авсан томоохон орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг үүрэг өгчээ.