Жүдо бөхийн ДАШТ-д Б.Гончигсүрэн тэргүүтэй 18 тамирчин өрсөлдөнө

Жүдо бөхийн ДАШТ-д Б.Гончигсүрэн тэргүүтэй 18 тамирчин өрсөлдөнө

Жүдо бөхийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжан Улсын Баку хотод аравдугаар сарын 4-нд эхлэх билээ. 

Тэгвэл тус ДАШТ-д манай улсаас эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, -66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, -73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, -81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү, Ж.Анударь, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, -57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, -63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзулыг илгээхээр шийдвэрлэжээ.