Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, 10 орчим асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, хуралдаанаар:
-
“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
-
“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, Пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардал/;
-
“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой/;
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.