В.Путинд анхааруулга өгч, Орост шинэ хориг арга хэмжээ авахаа Д.Трамп мэдэгджээ

В.Путинд анхааруулга өгч, Орост шинэ хориг арга хэмжээ авахаа Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Оросын удирдагч В.Путинд хандан, "хэрэв Украин дахь дайныг зогсоохгүй бол Москва шинэ хатуу хориг арга хэмжээнд өртөх"-ийг анхааруулжээ.

Энэ талаар NBC News-ийн мэдээлснээр, "Д.Трамп Украины асуудлыг шийдвэрлэхийн тулд “гадаадын хяналт”-ыг тогтоох санал тавьсан ч, Кремль үүнийг хүлээн авахгүй, нэг сарын дотор Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээр байгуулагдахгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд Орост “урьд хожид байгаагүй” хэмжээний шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа зарласан байна" гэжээ.

“Хэрэв бид Украин дахь цус урсгах ажиллагааг зогсоохын тулд Оростой тохиролцож чадахгүй бол, хэрэв би Орос буруутай гэж үзвэл Орос хариуцлага хүлээх ёстой” гэж Д.Трамп мэдэгдсэн бөгөөд энэ хүрээнд Оросоос ирж буй бүх газрын тосонд хориг тавина гэдгээ онцолжээ. Түүний хэлснээр, Оросын газрын тос худалдаж авч буй аливаа улс АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болох аж. “В.Путин зөв зүйл хийвэл миний уур хурдан арилах болно” хэмээн Д.Трамп нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: NBC News, New York Post