Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1644-д хүрч, 3408 хүн бэртэж гэмтээд байна

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1644-д хүрч, 3408 хүн бэртэж гэмтээд байна

Гуравдугаар сарын 28-ны баасан гаригт болсон 6,4-7,7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Мьянмарт амиа алдсан хүмүүсийн тоо 1644-д хүрсэн бол 3408 хүн бэртэж гэмтээд байна гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Харин нурсан барилгуудын нурангийг цэвэрлэх явцад амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Харин Мьянмарын хоёр дахь том хот болох Мандалай хотын аврах албаны ажилтан ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Хохирол асар их байна” гэжээ. Одоогоор Хятад, Энэтхэг, Оросын эмч, аврагчдын багууд Мьянмарт очоод байгаа аж. Мөн газар хөдлөлтийн чичиргээ Хятад, Тайландад ч мэдрэгдсэн бөгөөд Бангкокт дуусаагүй байсан тэнгэр баганадсан барилга нурж, олон арван хүн нуранги дор дарагдаад байгаа юм. 

Эх сурвалж: BBC