Мьянмарын төв хэсэгт өнөөдөр /2025.03.28/ 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээллээ.
Газар хөдлөлт Мьянмарын Сагаинг хотоос баруун хойд зүгт 16 километрийн зайд 12:50 цагийн орчимд болсон бөгөөд Тайландын нийслэл Бангкок хүртэл мэдрэгдсэн байна. Мөн газар хөдлөлт болсны улмаас нийслэл Бангкок хотод баригдаж байсан өндөр барилга нурж, нэг хүн амиа алдаж, 50 хүн шархадсан тухай Тайландын эрх баригчид мэдээллээ. Ирэх 24 цагийн дотор дахин газар хөдлөлт үүсч болзошгүйг засгийн газар анхааруулсан бөгөөд анхны 7.7 магнитудын газар хөдлөлтийн дараа дахин 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
ВИДЕО: