БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жонгүг түймэрт өртсөн иргэдэд нэг тэрбум вон хандивлажээ

БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жонгүг түймэрт өртсөн иргэдэд нэг тэрбум вон хандивлажээ

БНСУ-д гарсан ой хээрийн түймэрт 48 мянган га талбай шатаж, 28 хүний амь үрэгдэж, 37 хүн гэмтэж, 38 мянган хүнийг нүүлгээд байна.

Түймрийг унтаарсны дараа К-поп уран бүтээлч алдартнууд болон жүжигчид гамшигт өртсөн иргэд, гал унтраахаар тэмцэж буй ажилчдад зориулан хандив өгсөөр байна. Тухайлбал, BTS хамтлагийн дуучин Жонгүг нэг тэрбум вон буюу 681,500 долларыг тусламж болгон өгснийг тус улсын Гамшгийн тусламжийн холбооноос мэдээллээ. Мөн “Bigbang” хамтлагийн ахлагч G-Dragon 300 сая, дуучин, жүжигчин IU 200 сая вон, BTS хамтлагийн RM, J-Hope, Suga, “Blackpink” хамтлагийн Жэнни, “Аespa” хамтлагийн Карина, реппер Жэй Парк, И Ёнжи, NCT хамтлагийн Марк, Доюун, “Girls Generation” хамтлагийн Тэёон нар тус бүр 100 сая воны хандив өгчээ.