Туркийн Истанбулын шүүх тус хотын захирагч Экрем Имамоглуг баривчлаад буй. Учир нь Истанбулын прокурорууд хотын захирагч Экрем Имамоглугийг гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж, оролцсон, хээл хахууль авсан, залилан мэхэлсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Харин Туркийн сөрөг хүчнийхэн Экрем Имамоглуг 2028 онд болох Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс хэд хоногийн өмнө баривчилсан хэмээн тайлбарлаж байгаа. Иймд энэ сарын 19 /2025.03.19/-ны өдрөөс хойш Э.Имамоглуг хавчиж байгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Туркт үргэлжилж байгаа юм.
Тэгвэл Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсны дараа үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байсан BBC агентлагийн сэтгүүлч Марк Лоуэныг Туркээс албадан гаргажээ. Тус улсын эрх баригчид BBC агентлагийн сэтгүүлчийг “Нийгмийн хэв журамд заналхийлсэн” хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: BBC