"Сайн дурын цэргийн эвсэл"-ийн уулзалтаар Орост тавьсан хоригийг үргэлжлүүлж, Украинд үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэхээр шийджээ

"Сайн дурын цэргийн эвсэл"-ийн уулзалтаар Орост тавьсан хоригийг үргэлжлүүлж, Украинд үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэхээр шийджээ

Парис хотноо болж буй "Сайн дурын цэргийн эвсэл"-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгчээ. 

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, "дээд хэмжээний уулзалтын үндсэн гурван үр дүнг тодорхойлсон" хэмээгээд нэгдүгээрт, Украиныг хамгийн хүчтэй байр суурьтай байлгахын тулд Украинд илүү их дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт, Орост тавьсан хориг арга хэмжээг одоо цуцлах цаг биш харин ч эсрэгээрээ ..." гэжээ. Үүний дараа В.Зеленский Их Британийн Ерөнхий сайд болон Франц улс дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Орос дайныг зогсоох хүртэл ямар ч хориг арга хэмжээг цуцлах ёсгүй гэдгийг дахин хэлсэн байна. 

Энэ тус уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Э.Макрон, "Сайн дурын цэргийн эвсэл"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украин болон түүний армийг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцсон. Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах цаг хараахан болоогүй байна" гэжээ. Мөн тэрээр Украинд гал зогсоох хэлэлцээрт хэрхэн хяналт тавьж болох талаар гурван долоо хоногийн дотор санал бэлтгэхийг эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нат даалгахаар хурлаар шийдсэн" гэсэн байна. 

Эх сурвалж: BBC