Украины ерөнхийлөгч В.Зеленский телевизээр Оросын удирдагч В.Путины зорилго, айдас түгшүүрийн талаар сэтгүүлчдэд ярихдаа түүнийг удахгүй үхнэ гэж мэдэгджээ.
В.Зеленский Eurovision News сувгийн сэтгүүлчид өгсөн ярилцлага өгөхдөө, "В.Путины айдаг зүйл бол эрх мэдлээ алдах явдал юм. Энэ нь нийгмийн тогтвортой байдлаас шалтгаална. Мөн энэ нь түүний наснаас хамаарна. Тэр удахгүй үхнэ. Энэ бол баримт, бүх зүйл дуусна" гэж ярьжээ. Харин В.Зеленский яагаад 72 настай В.Путиныг "удахгүй үхнэ" гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй бөгөөд сэтгүүлч ч түүнээс дахин асуугаагүй байна.
Эх сурвалж: BBC