Цаазаар авах ял сонсоод 48 жилийн дараа суллагдсан Японд эрд 1.4 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг даалгажээ

Цаазаар авах ял сонсоод 48 жилийн дараа суллагдсан Японд эрд 1.4 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг даалгажээ

Японы шүүх цаазаар авах ялаар шийтгүүлж 48 жил хоригдоод цагаатгасан 89 настай Ивао Хакаматад 1.44 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг Засгийн газартаа үүрэг болгожээ.

И.Хакамата нь зуурмагийн үйлдвэрт ажиллаж байхдаа 1966 онд баривчлагдаж, дарга, эхнэр, хоёр хүүхдээ дээрэмдэж, хөнөөсөн хэргээр яллагдагчаар татагдсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад тэрээр хүн алснаа хүлээсэн тул шүүхээс түүнд хамгийн дээд ял болох цаазаар авах ял оноожээ. Харин 2014 онд Ивао Хакаматад холбогдох хэргийг шүүхээс дахин хэлэлцэж, аллагын газраас олдсон цусан дахь ген түүний ДНХ-тэй таарахгүй болох нь нотлогдож, түүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн болох нь тогтоогдсон байдаг. Мөн 2024 онд шүүх түүний гэм буруутайг нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг цагаатгажээ.

Эх сурвалж: BBC