Украины их бууны цохилтын үеэр Оросын гурван сэтгүүлч амиа алджээ

Украины их бууны цохилтын үеэр Оросын гурван сэтгүүлч амиа алджээ

Оросын цэргүүдийн хяналтад ороод буй Донецк, Луганскийн "Михайловка" тосгонд өчигдөр /2025.03.24/ болсон Украины зэвсэгт хүчний их бууны цохилтын үеэр ОХУ-ын хэвлэл мэдээллийн гурван ажилтан алдсан талаар олон улсын хэвлэл мэдээлсэн байна. Тодруулбал, их бууны цохилтын улмаас зургаан хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд “Известия” сонины сурвалжлагч А.Федорчак, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны “Звезда” телевизийн зураглаач А.Панов, зураг авалтын багийн жолооч А.Сиркели нар байжээ. Иймд сэтгүүлчид амиа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Оросын Мөрдөн байцаах хорооноос  мэдээлсэн байна. Харин Украины арми энэ мэдээлэлд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC