Саудын Арабд болсон Украины дайныг зогсоох талаар болсон Орос, АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээр өнөөдөр /2025.03.25/ дууссан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Оросын төлөөлөгчид хэлэлцээр болсон газраас гарч гэрэл зураг авахуулж, дараа нь автомашинд сууж явсан байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова "өнөөдөр Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров телевизэд ярилцлага өгч тус хэлэлцээний явцын талаар ярина" гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Украины олон нийтийн телевизийн сувгаар "Украины төлөөлөгчид өнөөдөр АНУ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөхөөр Саудын Арабд дахин нэг өдөр үлдэнэ" гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC