Пап лам Францисийн биеийн байдал сайжирч, хоёр сарын дараа олны өмнө гарч иржээ

Пап лам Францисийн биеийн байдал сайжирч, хоёр сарын дараа олны өмнө гарч иржээ

Пап лам Францисийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хэвтсэн  гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүд гараад байв. Энэ талаар Ватиканы мэдэгдсэнээр, Пап лам Францист хийсэн рентген зургаас үзвэл пап ламын хоёр уушги хатгалгаа болсон нь оношлогдсон гэж мэдэгдэж байв. 

Тэгвэл Пап лам Франциск хоёрдугаар сард эмнэлэгт хэвтсэнээс хойш анх удаа өчигдөр /2025.03.23/ олны өмнө гарч ирсэн байна. Тэрээр эмнэлгээс гарахынхаа өмнө эмнэлгийн тагтан дээрээс цугларсан хэдэн зуун итгэгчдийг адислажээ. Пап ламын дүрсийг мөн Ватиканы Гэгээн Петрийн талбайд том дэлгэцээр олон нийтэд харуулсан байна. Өдгөө 88 настай түүний хатгалгаа өвчин эдгэрч байгаа бөгөөд эмч нар түүнийг эмнэлэгт эмчлэх шаардлагагүй гэсэн ч бүрэн эдгэрэхийн тулд дор хаяж хоёр сар амрах шаардлагатай байгаа ажээ. 

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын пап, Ватикан Улсын төрийн тэргүүн Францис  манай улсад 2023 оны есдүгээр сар /2023.09/-д төрийн айлчлал хийж байсан билээ. 

Эх сурвалж: BBC