Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй Истанбул хотын дарга Э.Имамоглуг авлигын хэргээр баривчилжээ

Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй Истанбул хотын дарга Э.Имамоглуг авлигын хэргээр баривчилжээ

Туркийн Истанбулын шүүх тус хотын захирагч Экрем Имамоглуг баривчилсан байна. Учир нь Истанбулын прокурорууд Экрем Имамоглугийг гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж, оролцсон, хээл хахууль авсан, залилан мэхэлсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа ажээ. Харин Туркийн сөрөг хүчнийхэн Экрем Имамоглуг 2028 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс хэд хоногийн өмнө баривчилсан хэмээн тайлбарлаж байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 19 /2025.03.19/-ны өдрөөс хойш Э.Имамоглуг хавчиж байгааг эсэргүүцсэн жагсаал Туркт намжаагүй байгаа юм. Тухайлбал, жагсаалд оролцогчдоос нэг шөнийн дотор 300 гаруй жагсагчдыг баривчилсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлд гарчээ. 

Эх сурвалж: BBC