ВИДЕО: Гар, дохионы хэл ашиглан хүнтэй харилцаж чаддаг байсан "Канзи" хэмээх шимпанзейн сармагчны үхлийн шалтгааны тодруулж байна

ВИДЕО: Гар, дохионы хэл ашиглан хүнтэй харилцаж чаддаг байсан "Канзи" хэмээх шимпанзейн сармагчны үхлийн шалтгааны тодруулж байна

Хүний хэлийг ойлгодог "Канзи" хэмээх нэртэй шимпанзе сармагчин 44 насандаа таалал төгссөн тухай “Ape Initiative” судалгааны төвөөс мэдээлжээ. "Канзи" хэмээх шимпанзе сармагчны үхлийн тодорхой шалтгааныг хараахан мэдэхгүй байгаа ч "Канзи" зүрхний өвчний улмаас эмчлэгдэж, зүрхний бичлэг, цусны даралтыг тогтмол хянаж байжээ.

Иймд түүний задлан шинжилгээний хариу хэрхэн гарахыг хүлээж байгаа аж.  "Канзи" хэмээх шимпанзе сармагчныг суут ухаантан гэж нэрлэдэг байсан бөгөөд тэрээр тусгай гар, дохионы хэл ашиглан хүнтэй харилцаж чаддаг байжээ. "Канзи" 300 гаруй лексиграмыг мэддэг байсан бөгөөд харилцахдаа эдгээрийг нэгтгэж чаддаг гэж үздэг байжээ. Мөн тэрээр Pacman, Minecraft зэрэг энгийн үйлдлүүдийг хийж видео тоглоомуудтай харьцаж чаддаг ажээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: