Украиныг дэмжигч орнуудын эвслийн удирдагчид ирэх пүрэв гараг /2025.03.27/т Парис хотод хуралдаж, Оростой Украин энхийн хэлэлцээрт хүрвэл Киевт энхийг сахиулагчдыг илгээж, аюулгүй байдлын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэнэ гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгджээ. Өмнө Bloomberg, "Ирэх долоо хоногт Европын удирдагчид Францын нийслэлд уулзаж, Украины энхийн хэлэлцээний талаарх хамтарсан байр суурийг хэлэлцэнэ" гэж мэдээлсэн юм. Харин ирэх долоо хоногт Францын нийслэл Парист болох эсвэлийн ээлжит уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн байлцуулна гэж Э.Макрон мэдэгджээ.
Эх сурвалж: BBC