Украинаас газрын ховор элемент олборлох гэрээнд удахгүй Украин, АНУ-ын талууд гарын үсэг зурна гэж Д.Трамп мэдэгджээ. Тус гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон байсан ч Цагаан ордонд болсон Д.Трамп, В.Зеленский нарын үл ойлголцлоос болж олон нийтийн дунд маргаан үүссэн тул түр хойшлуулсан аж.
Энэ талаар Д.Трамп өчигдөр /2025.03.20/ мэдээлэл хийх үеэрээ, "Газрын ховор элементийн үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх" захирамжид удахгүй гарын үсэг зурах болно гэжээ. Тэрээр, "Бид дэлхийн өнцөг булан бүрт газрын ховор ашигт малтмал болон бусад олон зүйлийг нээхийн тулд өөр, өөр байршилд гэрээ байгуулж байна. Бидний хийж байгаа нэг зүйл бол тун удахгүй Украинтай газрын ховор ашигт малтмалын гэрээ байгуулна" гэжээ.
Эх сурвалж: BBC