В.Путинтай хийсэн ярианы нарийн ширийнийг мэдэхийн тулд Д.Трамптай утсаар ярихаа хүлээж байна гэж В.Зеленский мэдэгджээ

В.Путинтай хийсэн ярианы нарийн ширийнийг мэдэхийн тулд Д.Трамптай утсаар ярихаа хүлээж байна гэж В.Зеленский мэдэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Оросын удирдагч В.Путин нарын утсаар хийсэн ярилцлагын нарийн ширийнийг мэдэхийн тулд Д.Трамптай утсаар ярихаа хүлээж байна гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Тодруулбал, В.Зеленский Финландад айлчлал хийж байгаа бөгөөд Хельсинк хотод сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр хэлэхдээ, "Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийх халдлагыг зогсоох саналыг дэмжиж байгаа ч АНУ, Оросын удирдагчдын яриа хэлэлцээний талаар илүү их мэдээлэл авахыг хүсэж байна" гэжээ. Мөн В.Зеленский, "Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцаж, дараа нь оросууд америкчуудад юу санал болгосон, америкчууд оросуудад юу санал болгосныг нарийвчлан судлах нь зөв байх гэж бодож байна" гэжээ.

Эх сурвалж: BBC