Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.
Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гаригт эхлүүлж, баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургаадугаар сард товлосон. Тэгвэл нийслэл дэх сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусна. Харин орон нутагт гуравдугаар сарын 31-нээс, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.