Англи хэлний багш С.Агиймаа "Pearson teacher award 2024" олон улсын уралдаанд 3-р байр эзэлжээ

Англи хэлний багш С.Агиймаа "Pearson teacher award 2024" олон улсын уралдаанд 3-р байр эзэлжээ

"Pearson teacher award 2024" англи хэлний багш нарт зориулсан шилдэг багшийн шалгаруулалт нь 2024 оны 11 сард боллоо. Тус уралдаант шалгаруулалтад С.Агиймаа "залуу багш" ангилалд өрсөлдөж З дугаар байр эзэлсэн юм.

Улмаар өчигдөр С.Агиймаа багш Английн элчин сайдын яамны байранд шагналаа гардан авлаа. "Pearson" олон улсын боловсролын байгууллагын “Teacher Awards-2024" шилдэг багшийн шалгаруулалт нь

  • Teaching Young Minds English
  • Empowering Teen Confidence in English
  • Cultivating Lifelong Learners in English
  • Innovation in English Language Teaching
  • Rising Stars of English Language Teaching гэсэн таван төрлөөр зохион байгуулагддаг.

Төрөл тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулдаг бөгөөд 2024 оны шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс 2 мянга гаруй англи хэлний багш өрсөлдсөнөөс манай улсаас англи хэлний 40 шилдэг багш өөр өөрийн төрөлд амжилттай оролцсон байна. Гуравдугаар байр эзэлсэн С.Агиймаа багшид "Pеarson" төв байгууллагаас 250 фунт стерлингийг мэргэжлийн хөгжлийн сургалтад зарцуулах эрх олгож байгаа бол Ханбогд 2 дугаар сургуулийг Англи хэлний Mondly аппликейшний 500 эрхээр урамшуулжээ. Мөн Pеarson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас 1 сая төгрөг болон 300 долларын үнэ бүхий англи хэлний багшийн сургалтын /Нью-Иорк хотын Хантер боловсролын сургуулийн сертификат/ эрхийг олгосон байна.